etop.mn

ФОТО: Өнжмөл өвс шатаасны улмаас 10 гаруй айлын байшин шатав

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Гоодойн аманд өнөөдөр түймрийн улмаас 10 гаруй айлын байшин шатсан харамсалтай хэрэг гарав.

Аврах, гал унтаах 34, 74, 10 дугаар ангийн алба хаагчид цаг алдалгүй ажилласны дүнд түймрийг газар авахаас сэргийлж, бүрэн унтрааж дуусгасан.

Түймэр гарсантай холбогдуулан ОБЕГ-аас хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг санууллаа.

ФОТО СУРВАЛЖИЛГА

Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл үлдээх